Эхх-4

Ээлжит хичээл № 4

Хичээлийн сэдэв:  Математикзагвар байгуулцгаая
Эзэмших мэдлэг, чадвар: Функцын график байгуулах үйл явц нь загварчлал болохыг ойлгож, энэ төрлийн графикийг байгуулах, мэдээллийн загварт дүн шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.
Суралцахуйн зорилт:
Ø  График загварын төрлийг ойлгох, харьцуулах, дүгнэлт гаргах.
Ø  Математик загварын энгийн жишээ гаргах.
Түлхүүр үг:  Функц, функцын график
Арга, аргын хослолууд
Зөв бурууг ялган тунгаах, мэдээлэл солилцох, мэдээлэл боловсруулах чадварт суралцах  арга, тайлбартай дасгал болон дагуулан сургах арга, харилцан ярилцах арга, бие даасан бүтээл гаргах арга, багаар ажиллах арга.
Багшийн бэлтгэх зүйл:
Ø  Ээлжит хичээлийн хөтөлбөр
Ø  Бусад хичээлийн агуулгатай холбож заана.
Агуулгын залгамж холбоо:
Өмнө судалсан
Одоо судлагдах
Цаашид судлах

-Мэдээллийг хэмжих нэгж
-Загвар байгуулах үе шат
Мэдээллэн загвар байгуулах дараалал.
Хүснэгтэн загвар түүний хэрэглээ.


Математик загвар байгуулах жишээ.


-Алгоритм ба өгөгдлийн төрөл
-Ms Excel

Агуулга, арга зүй:                                                                                             

Үе шатууд
Үйл ажиллагаа
Б: Багшийн үйл ажиллагаа
С: Сурагчийн үйл ажиллагаа
Анхаарах зүйл
1
Зохион байгуулах үе шат
(2 мин)
Багш сурагчидтай мэндлэн ирцээ бүртгэнэ.
Б: Сайн байцгаана уу? Хүүхдүүдээ.
С: Сайн. Та сайн байна уу.
Багш орж ирээд сурагчидтай мэндлэнэ. Ирцээ хараагаараа бүртгэнэ.
2
Сэдэлжүүлэх үе шат
(3 мин)

Багш сурагчдад сэдэлжүүлэх зорилгоор асуулт асууна.
Б:Загвар гэж юу вэ? Хэрхэн байгуулж вэ?
С1:Обектийн хялбаршуулсан дүрслэл
С2: Бидний эргэн тойронд байдаг обьектуудын жижиг хувилбар
Б: Зөв байна.



Сэдэлжүүлэх үе шатанд багш сурагч бүрийг хамруулна.
Сурагчдаар KWL *Хүснэгтийн эхний баганыг бөглүүлнэ.

3
Асуудал дэвшүүлэх үе шат
(5 мин)

Багш сурагчдад асуудал дэвшүүлнэ.
Б:Өнөөдөр бид математик загвар байгуулж сурна. Математик загвар гэж юу вэ?

Багш сурагчдаар асуудлыг шийдвэрлүүлнэ.
Сурагчидтай харилцан ярилцана.
*Багш сурачгдаар KWL хүснэгтийн 2р баганыг бөглүүлнэ.
4
Асуудлаа шийдвэрлэх үе шат
(3 мин)

С: Тоог график, зураг, хүснэгтээр илэрхийлэх
С: Координатын хавтгай орох уу?
Б: за сайн байна.Функцийн график нь математик загварын жишээ болно.
Сурагчдааар математик загварын гол ухагдхууныг гаргуулах. Сурагчидтай харилцан ярилцах.

5
Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат
(10 мин)

Б:Бүгд сурах бичгийн 11-р хуудас Мэдэхүй хэсгийг анхааралтай уншаад товч тэмдэглэл хийгээрэй.
Хэрэглэхүй хэсгийн жишээ бодлогыг багштайгаа хамтран самбарт бодъё.
Багш сурагчдад гол гол ойлголтуудыг заавал тэмдэглүүлнэ.
6
Эзэмшсэн мэдлэгээ бататгах үе шат
(13 мин)
Б: Одоо сурах бичгийн 12-р хуудас өөрийгөө сориоройг хийгээрэй.
Б:Хийж дууссан сурагчид дэвтэрээ үзүүлэн явцын оноогоо аваарай.
Багш сурагчдын явцыг харна. Хийж дууссан сурагчдад “smile” нааж явцын оноо өгөх.
7
Үнэлгээ, дүгнэлт (3 мин)
Б* Хийж дууссан сурагчдад явцын оноо өгнө.
Б:Одоо бүгд KWL хүснэгтийнхээ сүүлийн баганыг бөглөөрэй.
Багш нь та нарт 3 өнгийн цааас тарааж өгсөн.
Өнөөдрийн хичээлийг сайн ойлгосон бол ногоон, эргэлзээтэй бол шар, асуух зүйл байвал улаан өнгийн картыг өргөөрэй.
Багш өнөөдрийн хичээлийн зорилт, зорилго биелсэн эсэхийг сурагчидтай ярилцан, дүгнэнэ.
8
Гэрийн даалгавар (1 мин)

Б: Гэрийн даалгаварт бодож дуусгаагүй бодлогуудаа бодоод ирээрэй. Мөн нэг нэг математик загварын жишээ гаргаарай.
Асуух зүйл гарвал багшаасаа асуугаарай.

Даалгаврыг сурагч бүрийн дэвтэрт тэмдэглүүл.

No comments:

Post a Comment