Sunday, October 30, 2016

Энэхүү блог нь ЕБС-н 8-р ангийн "Мэдээлэл Загвар" бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөрүүд, үзүүлэн, тарааж өгөх материал, видео хичээл, үнэлгээний хуудас 3d ном толь багтаасан болно

2016 онд Данийг дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодруулсан. Данийн иргэн Малин Рюдаль “Даничуудын адил аз жаргалтай болох нь” номондоо өөрийн улс орны аз жаргалтай байх зарчмыг тодорхойлж бичжээ. Энэ удаад Данийн сургалтын системийн талаар танилцуулахаар бэлдлээ. Хүүхдүүд өөрийгөө хувь хүний хувьд нээх, амьдралд өөрийнхөө орон зайг олоход туслах тэрхүү сургалтын системийг сонирхоцгооё. Мундаг байх нь чухал биш Данийн сургалтын систем нь тест амжилттай бөглөх боловсрол олгоход бус харин аливаад сонирхолтой байх, өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадварыг олгоход чиглэдэг байна. Сургуулийн гол зорилго бол сурагч болгон өөрийгөө үнэлж чаддаг, өөртөө итгэлтэй болж төлөвшүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, үүнд сургалтын дүн огт хамаагүй, хүүхэд нийгэмд эзлэх өөрийн байр суурийг ойлгосон, өөрийн дуртай ажлаа хийж нийгэмд ямар нэгэн ашиг тус оруулахыг ухамсарлан ойлгоход чиглэдэг ажээ. Сургалтын хөтөлбөр эдгээр чадварыг олгоход чиглэсэн байх бөгөөд хүүхдүүд аажимдаа энэхүү чадварыг олж авдаг байна. Данийн сургалтын системээс “хасагдсан” хүүхэд гэж байдаггүй.  Сургалт нь зөвхөн шилдэг хүүхэд дээр төвлөрөхгүй бүх хүүхдэд жигд хүрч ажилладаг.

Нүүр хуудас